Л.Энх-Амгалан: Багшийн ёс зүйг зөрчсөн “багш” нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ

2023-12-22
Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгт соробан сампины сургалт явуулдаг “ТDU” нэртэй сургалтын төвийн багш хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан.
Багшийн ёс зүйгүй үйлдлийн талаар эцэг эхчүүд гомдол гаргаж, хяналтын камерын бичлэгийг шүүснээр илрүүлсэн талаар мэдээлэл өгсөн юм.
Уг асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Би багш нараа хамгаална. Багш бүхэн “хүчирхийлэгч” биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа болимоор байна. Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална салбар толгойлж байгаа хүний хувьд. “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг.
Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн “багш” нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль,цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй. Болж бүтэж байгааг нь илүү их хуваалцаж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн “муу” багш нар минь амьдардаг юм шүү” гэжээ.

Холбоотой мэдээ