Б.Чойжилсүрэн: Шаардлагатай тохиолдолд эрчим хүчний хэрэглээг 1-2 цаг хязгаарлана

2023-12-20

Нийслэлд оройн цагаар цахилгаан эрчим хүч хэсэгчлэн тасрах болоод байгаа. Уг асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.

Б.Чойжилсүрэн “Уржигдар оргил ачааллын цагаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 1 618 МВт болсон. Тэр үед хэрэглэгч дунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ нь манай хэрэглээ хэт өсөж байгаагаас шалтгаалж байна. Мөн хэт хүйтэн болж байгаагаас системд гэмтэл гарах тохиолдол бий. ОХУ нийлүүлэх хэмжээгээрээ буюу 345 МВт-аа нийлүүлж байгаа. Тэгээд ч хүрэлцэхгүй байна гэсэн үг.

Мөн -30 градусаас дээш хүйтрэх үед салхин цахилгаан станцын нийлүүлэх хэмжээ нь багасаж байгаа. Салхин цахилгаан станц оргил ачааллын үед хэр оролцоотой байхаас шалтгаалаад хязгаарлагдах эсэх асуудал яригдах тул урьдчилан таамаглах боломжгүйХэрэв цахилгаан хязгаарлахаар болвол хэрэглэгч нарыг ангилан зургаан багц гаргаж байгаа.

Ингэхдээ нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана. Улмаар тэнцвэртэй хуваарилж, аль болох хүндрэл, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарна. Хязгаарлалт 1-2 цаг, ихдээ гурван цагаас хэтрэхгүй” гэв.

Холбоотой мэдээ