Д.Амарбаясгалан: “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн 34 хувийг иргэд бүрэн эзэмших боломжтой болно

2023-12-20

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Д.Амарбаясгалан “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажил хийхээр тогтоолын төсөл УИХ-д өргөн барихаар болж байна. “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн 50 орчим хувийг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр болж байсан. Ингэхдээ 20 хувийн хувьцааг иргэдэд олгожээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн иргэдэд Тавантолгой ХХК-ийн хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг Засгийн газарт өгсөн байна. Иргэн бүр байгалийн баялагыг тэгш хүртэх нөхцлийг хангах чиглэл өгсөн.

Засгийн газраас УИХ-д өргөн барьж буй тогтоолын төсөл нь нэгдүгээрт  34 хувийг монголын нийт иргэд бүрэн эзэмших боломжтой болно. Хоёрдугаарт, Эрдэнэс тавантолгой ХХК-ийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд буюу нярай хүүхдүүдэд олгох асуудлыг улсын бүртгэлтэй хамтарч бий болгоно. Хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй учир Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан бол хувь хувьцаанаас хасагдана.

2015 онд сайн хувьцаа гаргаж, ахмад, оюутан залуус, төрийн албан хаагчдад нийгмийн даатгал төлөх, урьдчилан тэтгэвэр авах замаар хувьцааг нь худалдан авсан байдаг. Тухайн үед худалдаж байсан нэрлэсэн ханшаараа буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож хувьцаагаа зарсан иргэд 2028 оны нэгдүгээр сарын 1-ийг хүртэл зарсан хувьцааныхаа тоог зарсан үнэдээ үржүүлж, нэрлэсэн үнээрээ хувьцаагаа буцаан авах боломжийг бүрдүүлэх боломжтой.

Иргэн бүр ижил тэгш эрхтэй байлгах тал дээр анхаарч байгаа. Эрдэнэс тавантолгой ХХК-ийн ногдол ашиг тогтмол олгогдож, тус компанийн үйл ажиллагаатай болно гэж үзэж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ