Өнөөдрийн сонсголд “Тавантолгой түлш” компаниас 9 гэрч дууджээ

2023-12-20

Нүүрсний сонсголоор арванхоёрдугаар сарын 20-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компаниудад оруулсан бусад санхүүжилт, үүнд “Тавантолгой түлш” компани болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар, Загийн усны хоолой, “Тавантолгой” дулааны цахилгаан станц, уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл, кокс эрчим хүчний үйлдвэр, “Шивээ-Овоо” ХК болон “Багануур” ХК-тай холбоотой асуудлыг сонсох юм.

“Тавантолгой түлш” компани болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар нийт 9 гэрчийг дуудаад байна. Тус компанийн захирал Ц.Даваацэрэн эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болж, өөрийг нь төлөөлж сонсголд оролцуулах хүсэлтийг 2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд ирүүлсэн. Түүнийг төлөөлж Ц.Алтансүх, А.Батзориг нар ирсэн байна.

Зүүн үйлдвэрийн инженер Н.Жавхлан, Г.Гансүх нарын гар утас холбогдоогүй, Зүүн үйлдвэрийн дарга Б.Жигжид ирсэн байна. Харин Т.Тулгабат эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй, Ж.Батбаясгалан ТУЗ-ийн дарга НИТХ-ын дарга ар гэрийн гачигдлын улмаас оролцохгүй боломжгүй гэсэн ажээ.

 

Холбоотой мэдээ