ОХУ-аас Монголд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон хязгаарлана

2023-12-13

Сибирийн зарим хэсэгт агаарын хэм -50 хүртэл буурч, цасан шуурга шуурч байна. Үүний улмаас Галуут нуурын усан цахилгаан станцын хоёр блокын засвар дуусаагүй хэмээх шалтгаанаар ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлахаа мэдэгджээ. ОХУ-аас Монгол Улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон  хязгаарлахаа мэдэгдсэн талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Энэ асуудлыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

ОХУ-ын эрчим хүчний экспортын “Интер РАО” компани аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улсуудад нийлүүлэх үнэ тарифаа өсгөнө гэдгийг “РИА Новости” мэдээлсэн.  Тус компани үнэ өсгөх саналаа Монгол, Азербайжан, Хятад, Өмнөд Осет, Гүрж улсуудад тавьснаа мэдээлж байв. Саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ хязгаарлах, цаашлаад бүрмөсөн зогсоохыг анхааруулж байв. Монгол Улс шинэ тарифыг хүлээн зөвшөөрсөн тул нийлүүлэлт үргэлжилж байгааг “Интер РАО” компанийн төлөөлөгч 2023 оны аравдугаар сард мэдээлж байсан юм.

Холбоотой мэдээ