Нэр дэвшихээр горилж байгаа Б.Лхагвасүрэнгийн оронд Монголбанкны ерөнхийлөгчид горилж яваа Б.Батдаваа гэж хэн бэ

2023-12-11

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилон суудлаа тавьж өгөх гэж байгаа. Түүний оронд тодрохыг горилогчид язганаад эхэлж. Тэдний дунд Үндэсний статистикийн хорооны даргын албыг хашиж байгаа Б.Батдаваа гэдэг залуу яваа аж.

Б.Батдаваа нь  УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгийг авах хамийн өндөр магадлалтай гэнэ. 

Б.Батдаваа өөрөө Монголбанкнаас угшилтай нэгэн аж. Тэнд ажиллах хугацаандаа газрын захирал хүртэл хийж байгаад 2021 оноос Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон эдийн засагч гэнэ.

Жилийн өмнө нүүрсний хулгайн дуулиан дэгдэхэд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийхэд 250 мянган ам доллар гэрээс нь олдсон гэдэг. Хуулийн байгууллагаас Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгаланг “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” компанитай холбогдуулан шалгажээ.

Б.Батдаваа үүнд тайлбар хийхдээ “Манай эхнэр нүүрс тээврийн компанид ажилладаг нь үнэн. Тухайн үед 20 гаруй компанийг шалгасан. Гэхдээ уг асуудалтай холбоотойгоор манай эхнэрийг болон намайг холбогдуулан шалгасан зүйл байхгүй. Гэрт байсан 250 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 900 орчим сая төгрөгийг шилжүүлэг хийхээр хадгаламжаасаа аваад байсан юм. Намайг хардах нь зөв. Гэхдээ би уг мөнгө ямар учиртайг тайлбарласан, эх үүсвэр нь тодорхой, хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ ч мөн дурдсан байгаа. Энэ бол бага мөнгө” гэж мэдэгдэж байсан билээ.

БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ:

2002-2007 Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр

2011-2012 Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр

2019 оны 9-р сар Chartered Financial Analyst (CFA) Charterholder

АЖЛЫН ТУРШЛАГА:

2007-2008 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч 2008-2011 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч

2011-2013 он Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер

2016-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал

2016-2017 он Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал

2019 оноос  Монголбанк, Зах зээлийн газрын захирлаар тус тус ажилласан.

Холбоотой мэдээ