Ж.Ганбаатар: ОХУ өгдгөөрөө өгнө, илүү өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Илүү гэдэг нь манай улсын нэмэгдсэн 30 хувийг хэрэглээ

2023-12-11
Шатахууны нөхцөл байдлын талаар уул уурхайн сайд олон нийтэд мэдээлэл өглөө.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна. ШТС-дад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.

ШТС-уудаас том, жижиг түгээлтийн машинууд авч байгааг харж байгаа байх. ОХУ-ын хориг зөвхөн Монголд тавьсан хориг бус. Дэлхийн зах зээл дээр бензин болон, дизель түлшний үнэ унаж байна.

Дизель түлшийг ОХУ-аас арваннэгдүгээр сард нэг тонныг үнэ 930 доллароор нийлүүлж байсан. Энэ сард нэг тонныг нь 855 доллароор авч байна. БНХАУ-аас 1,080 доллароор авч байна” гэлээ.

Мөн “Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа. Харин манай дотоод хэрэглээ өссөн. Бүх хүн банкаа дүүргэх гэж дугаарлаж байгаагаас хэрэглээ нэмэгдэж байна. Ойрын 2 хоногт А92 шатахууны нийлүүлэлт хэвийн болно. ОХУ-аас захиалга хийснээс гадна БНХАУ-аас евро АИ 92 15 мянган тонныг захиалсан.
Дизель түлш ОХУ өгдгөөрөө өгнө, илүү өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Илүү гэдэг нь манай улсын нэмэгдсэн 30 хувийг хэрэглээ. Тиймээс энэ сард БНХАУ-аас 35 мянган тонн дизель түлш авахаар захиалсан. Энэ түлшний эхний 5000 тонн өнөөдөр ирж байгаа. Шатахууны үнэ өсөхгүй. Засгийн газар шатахууны үнэ өсөхгүй байх тал дээр ОХУ-тай гэрээ хийсэн” гэв.

Холбоотой мэдээ