Сайд Л.Энх-Амгалан сургуулиудын агуулахаас ухаалаг самбар, сожсон тоглоомуудыг гаргаж иржээ

2023-12-08

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ерөнхий боловсролын сургуулиудын агуулахад гэнэтийн шалгалт хийвэл шинэ самбар, тэр бүү хэл 20 жил хадгалсан тоглоом хүртэл гарч иржээ.

Л.Энх-Амгалан  “Саяхан хотын сургуулийн агуулахаас ухаалаг смарт самбарууд гарсан. Хүүхдүүдийнхээ сургалтын чанарыг сайжруул гэж өгсөн болохоос хадгал гэж өгөөгүй. Сая хөдөө сумдаар явахдаа ганц нэг сургуулийн склад агуулахаар орлоо. Шинэ самбар, теннисний ширээ, бүр цоо шинээрээ 20 жил хадгалсан тоглоомууд гарч ирэх юм. Хүүхдээсээ эд материал харамладаг, хадгалдаг боловсролын байгууллага гэж байж болохгүй” гэж мэдэгдлээ.

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхэд багачуудыг хөгжихөд зориулж компьютерээс эхлээд тоглоом наадгай олон зүйлээр хангалт хийдэг ч түүнийг ашиглах нь ховор. Зарим тохиолдолд үзмэр шиг ашиглахгүй харуулаад л байлгааад байдаг бол зарим тохиолдолд скланданд хийгээд хадгалдаг.

Тэр бүү хэл сургуулийн ой болоход төгсөгч нараас нь хандив өргөж, зурагтаас эхлээд цахилгаан бараа олноор өгдөг ч түүнийг нь сургуулийн захирал, нярав нар нь хувьдаа ашигладаг хэмээн хэл ам ч таталдаг.

https://www.facebook.com/watch/?v=1270761143591064

Холбоотой мэдээ