Шүүх Б.Ганхуягийг сонсголд оролцуулах боломжгүй гэснээр С.Ганбаатарын улстөржилт амжилт олсонгүй

2023-12-08

Өнгөрсөн дөрөв хоногт УИХ-ын Түр хорооноос нүүрсний сонсголыг явууллаа. Орон нутгийн 51 хувийн өмчит “Жижиг” хэмээх Тавантолгой ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлуудыг сонссон. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд ЭТТ-н захирал асан Б.Ганхуягийг сонсголд дуудах ёстой хэмээн нэлээд улстөржлөө. Тэр дунд эхнэр нь нүүрсний асуудалтай холбогдоод буй С.Ганбаатар гишүүн их гүйж харагдсан.

Тэрбээр УИХ-ын Түр хорооны ахлагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг сонсголд дуудаж оролцуулсанүй хэмээн баалж их улстөржив. Гэтэл бодит үнэн өөр байжээ. Энэ тухай Б.Энхбаяр өөрийн нүүр номдоо ийнхүү постолжээ.

Баттөмөрийн Энхбаяр  УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос 2023.11.29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. 2023.11.30-ний өдөр Ерөнхий прокуророос Б.Ганхуяг нь шүүхэд хэрэг нь шилжсэн бөгөөд прокурорын байгууллага шийдвэрлэх боломжгүй бичиг ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхэд хэрэг нь шилжсэн, шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцохыг хориглосон бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалт бүгдэд, тэр дундаа УИХ-ын гишүүнд ч хамаатай. Шүүхийн шийдвэр, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс намайг оролцуулахад түлхэж Монгол Улсын Үндсэн хууль зөрчүүлэх үйлдэл хийлгэх санаархалд би автахгүй. Энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Үндсэн хуулийн зүйл, заалт, үг үсгийг би хэн нэгнээр заалгахгүйгээр мэднэ. Шүүхээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарт ч Үндсэн хуулийн дээрх заалтыг сануулж шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүйг бичгээр ирүүлсэн байна.

Холбоотой мэдээ