Бразил улс “Их-20” бүлгийн уулзалтад Путиныг урина

2023-12-05
“Их 20” бүлгийн орнуудыг тэргүүлж буй Бразилийн Ерөнхийлөгч Лула да Силва ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дээд хэмжээний уулзалтад урина гэдгээ мэдэгдлээ. Бразилийн ерөнхийлөгч өчигдөр Берлинд Германы канцлер Олаф Шольцтой уулзсаныхаа дараа “Путинд урилга илгээх бөгөөд үр дагавраа тооцоолж, шийдвэрээ өөрөө гаргана” гэжээ. Бразил нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны хувьд Путиныг эх орондоо ирмэгц баривчлах үүрэгтэй.
Үүний зэрэгцээ,  Бразил улс ОХУ-ын ерөнхийлөгчийг баривчлахгүй гэсэн өмнөх амлалтаасаа татгалзаж, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд гарын үсэг зурсан улс үндэстний “үүргүүд”-ийн талаар дурджээ.

Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард Путиныг Украинаас хүүхэд хулгайлсан хэрэгт холбогдуулан баривчлах тушаал гаргасан. Үүний дараа тэрбээр Ромын дүрмийг соёрхон баталсан Өмнөд Африкт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй.

Сүүлд Энэтхэгт болсон “Их 20”-ын уулзалтад Путин өөрийнхөө оронд Гадаад харилцааны сайд Сергей Лавровыг илгээж байв. Энэтхэг улс нь тухайн үед Ромын дүрмийг батлаагүй орон байсан учраас энэ асуудал яригдаагүй ажээ.

Холбоотой мэдээ