Ховд аймгийн Зэрэг суманд хүчтэй шуурганаар гэр болон байшингийн дээвэр нуржээ

2023-12-05

Ховд аймгийн Зэрэг суманд өчигдөр 28 м/с хүрч хүчтэй салхи шуурга шуурсны улмаас гурван гэр, нэг байшин, гараашны дээвэр нуржээ.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 0.5-1мм тунадас орж, шинэ орсон цасны зузаан 2см, нийт 11см зузаан цасан бүрхүүлтэй байна. Өнөөдөр цас орж, шуургатай байх тул дулаан хувцаслаж, халтиргаа гулгаанаас болгоомжлохыг Онцгой байдлын болон Цаг уурын байгууллагаас сануулав.

Холбоотой мэдээ