Энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд үргэлжлэх Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарын 175 гэрчтэй нүүрсний сонсгол өнөөдөр эхэлнэ

2023-12-04

УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр эхлэх гэж байна.

Сонсгол дөрвөн асуудлын хүрээнд энэ сарын 4-8-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 175 гэрчийг дууджээ. Эхний энэ сонсголоор орон нутгийн буюу “жижиг” хэмээх Тавантолгой ХК-тай холбоотой асуудлыг голчлон хэлэлцэх юм

  1. “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа;
  2. “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл;
  3. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; 2011-2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, сонсголын эхний шатанд танилцах юм.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд хоёр дахь үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Арванхоёрдугаар сарын 4-ний “Тавантолгой” ХХК-ийн сонсголд 62 иргэнийг гэрчээр дууджээ.

  1. УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлээд буй Д.Бат-Эрдэнэ
  2. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
  3. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал
  4. УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы гэр бүлийн хүн н.Эрдэнэцэцэг

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа хүмүүс:

  1. Бадамгаравын Бадраа
  2. Б.Батаа
  3. Б.Мятав
  4. Б.Дэндэвсамба
  5. Б.Цэвээн
  6. Ж.Отгонбаяр
  7. Ж.Сандаг
  8. Л.Цэцэг-Өлзий
  9. Н.Хүрлээ
  10. Н.Амарзаяа
  11. Н.Амгалан
  12. Н.Энхболд
  13. А.Бадрах
  14. Т.Золжаргал
  15. Х.Батболд
  16. Х.Түмэндэлгэр
  17. Ц.Доржсүрэн
  18. Ц.Баттулга
  19. Ц.Бяцхансүх
  20. Ч.Жаргалсайхан
  21. А.Идэрцог
  22. Б.Түвшинбаяр
  23. Б.Эрдэнэ-Очир
  24. В.Мөнхбат
  25. Д.Мядагсүрэн
  26. Л.Батчулуун
  27. С.Сумьяа
  28. С.Мөнхбаяр
  29. Х.Түмэнбаяр
  30. Ш.Баянбат
  31. Р.Сэддорж
  32. Б.Нарантуяа
  33. Б.Мөнхбаатар
  34. Г.Ганчимэг
  35. Д.Ганболд
  36. Д.Дагвадорж
  37. Д.Эрдэнэбаяр
  38. Ц.Даваацэрэн
  39. Ц.Мөнхдэлгэр
  40. С.Мөнхжаргал
  41. Б.Содномцэрэн
  42. Г.Шүрэнхишиг
  43. И.Амарсанаа
  44. Цэцэг-Өлзий
  45. Ж.Доржсүрэн
  46. Н.Лхагвадорж
  47.  П.Мөнхтуул
  48. Р.Зоригтбаатар
  49. Ц.Батсайхан
  50. Ханбогд сумын Засаг дарга н.Нэхийт
  51. Ханбогд сумын газрын даамал н.Оюун-Эрдэнэ
  52. Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Золжаргал
  53. Г.Алтансүх
  • 2012 оноос хойших Газрын тосны агентлагийн дарга нар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
  • Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Б.Энх-Амгалан нарыг эхний өдрийн сонсголд гэрчээр дуудаад байна.

Холбоотой мэдээ