Ё.Басхүү “Tokyo Grand Slam 2023” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2023-12-04

ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга Гавьяат тамирчин Ё.Басхүү “Tokyo Grand Slam 2023” тэмцээний 66кг-ын жинд өчигдөр “C” хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөсөн.

Улмаар Хятадын Тайванийн Ен-Мин Чен, Израйлын Матан Коколаев, Бразилын Лима Виллиан, Францын Дайдий Боуба нарыг ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөө олимп, Дэлхийн аварга Абе Хифүмитэй барилдаж үндсэн цагт цэвэр ялагдлаа.

Холбоотой мэдээ