Ерөнхийлөгч асан Николя Саркозид нэг жилийн хорих ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ

2023-12-01

Францын ерөнхийлөгч асан Николя Саркозид нэг жилийн хорих ял оноожээ. 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг хууль бус ашигласан хэргийн давж заалдах шатны шүүх уг ялыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн гэж Францын “Ле Фигаро” сонин өчигдөр мэдээлжээ.

Парисын нэгэн шүүх 2021 оны 9 дүгээр сард Николя Саркозийг 2012 оны сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг хууль бусаар ашигласан гэж буруутган нэг жилийн хорих ял оноож, цахим гав зүүж ялын хугацааг гэртээ эдлэж болно гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн эсрэг Николя Саркози давж заалдсан байдаг.

Николя Саркози 2007-2012 онд Францын ерөнхийлөгч байсан бөгөөд хэд хэдэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. 2021 оны 3 дугаар сард Парисын захиргааны шүүх Николя Саркозийг “авилга”, “эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд ашигласан” гэж зүйлчилж, хоёр жилийг нь тэнсэж, нэг жилийг шоронд эдлүүлэх гурван жилийн ял оноож байжээ. Парисын давж заалдах шатны шүүх энэ оны 5 дугаар сарын 17-нд өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Холбоотой мэдээ