Best Nomadic аяллын компани Монголд дурсамжит аялал зохион байгууллаа

2023-11-30

Насан туршийн сайн найз дөрвөн солонгос өвөөгийн Монгол дахь дурсамжит аяллыг зохион байгуулсан Best Nomadic аяллын компанийнхан өнөөдөр Харилцагчдын өдөрлөг хийж ажлаа сурталчиллаа.

Япон, Солонгост мэргэжил эзэмшсэн туршлагатай менежерүүд нийлж байгуулаад, энэ амаргүй зах зээлд 8 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа тус компанийнхан АНУ-ын Хавай, Лос-Анжелес, Лас-Вегас, Япон, Тайланд, Солонгос, Хятадын Бээжин, Хайнань зэрэг олон сонирхолтой чиглэлд аялал гаргахаас гадна гадаадаас ирсэн жуулчдад эх орноо үзүүлж сурталчилж байна.

Эднийхэн зөвхөн өөрийн биеэр туршсан, явж очиж зохион байгуулсан найдвартай аялал гаргадаг тул зарим нэг газрынх шиг хүний тоо бүрдээгүй, онгоцны билет үнэд орсон гэж элдэв шалтаг тоочиж аяллаа цуцалдаггүй, харин ч нэг хүний 20-50 мянган ам.доллараар аяллын даатгал хийлгэдэг, асуудал гарвал тэр дор нь шийдчихдэг, аяллын визийг нь шуурхай мэдүүлээд өгдөг аж.

Шинэ жил, Цагаан сарын аяллуудаа харилцагч байгууллагууддаа сурталчилж, азтан шалгаруулж, хамтран ажиллах санал солилцсон тус уулзалт их үр дүнтэй боллоо гэж захирал Э.Ёвуу-Эрдэнэ ярилаа.

Ковидын 2 жилийн дараа аялал жуулчлал эргэн сэргэж буй энэ үед тус компанийнхан Япон, Солонгост болсон Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож гадаад түнш, хамтрагч нартайгаа гэрээ хэлцлээ байгуулаад иржээ. Хамгийн баялаг хөтөлбөртэй, найдвартай үйлчилгээг амлаж буй Best Nomadic travel agency-тай хамтран ажиллахыг хүсвэл та пэйж хуудсаар нь зочлоод үзээрэй.

Холбоотой мэдээ