ЭТТ-д тогтоосон онцгой байдлыг сунгаж, дахин БЭТ томиллоо

2023-11-29

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, шинээр бүрэн эрхт төлөөлөгч томиллоо. Засгийн газраас өнгөрсөн жил бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргасан бол 2023 онд энэ төлөөлөгчийг 6 сарын хугацаагаар сунгаж ажиллуулахаар болсон. Ингээд эхний бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах хугацаа дуусгавар болсон тул дахин томилж байна.

Өнгөрсөн хугацаанд тус компанийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг бүрэн шийдвэрлэж, асуудлыг цэгцэлсэн. “ЭТТ” ХК нүүрсээ биржээр тогтмол борлуулж байна. Мөн компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Нууцад хамааруулсан байсан гэрээнүүдийг ил болголоо. Түүнчлэн хууль зөрчсөн байж магадгүй тохиолдлуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулж байна.

БЭТ томилсноос хойш 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулсан. Монгол Улсын хэмжээнд экспортын нүүрсний хэмжээ 62 сая тоннд хүрсэн. Энэ оны гүйцэтгэлээр 65 саяас дээш тонн нүүрс гаргахаар байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ