“20 мянган айлыг цахилгаанаар халаах эрчим хүчний нөөц байхгүй”

2023-11-29

Нийслэлийн удирдлагууд хотын утааг бууруулахын тулд 80 мянган зуух, 20 мянган халаагуур тараах тухай шийдлийг хэлэлцэж буй. Тэгвэл эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, дээд хэмжээндээ тулдаг энэ үед 20 мянган халаагуурыг зэрэг хэрэглэх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэ талаар Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Ерөнхий диспетчер Б.Баатар “Бүх станц техникийн боломжит бүр чадлаараа ажиллаж байна. ОХУ-аас зөвшөөрөгдөх хэмжээний хамгийн их чадлаа авч байгаа. Өндөр ачаалалтай байдаг оройн цагаар хэмнэлт хийх шаардлагатай” гэв.

Харин Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Эрчим хүчний дутагдалд байгаа. Өвлийн оргил ачааллын үед хязгаарлалт хийсэн. Нэг дор 20 мянган айл цахилгаанаар хална гэвэл асуудал үүсэх магадлалтай” гэв.

Түүнчлэн ДЦС-ын Турбины ээлжийн дарга Ч.Дорждэрэм “Монгол Улсын цахилгаан эрчим хүч жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүний улмаас чадлын дутагдалд орчихсон. Тоног төхөөрөмжүүд хэтэрхий хуучирсан. Тиймээс эдгээрийг шинэчилж, өргөтгөх зайлшгүй шаардлагатай” гэлээ хэмээн Eaglenews мэдээллээ.

.

Холбоотой мэдээ