Орхон аймгийн сайн жишиг хуулийн заалт болон улсын хэмжээнд хэрэгжинэ

2023-05-16

Орхон аймаг 2014 оноос хойш хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг орон нутгийн төсвөөсөө хариуцан төлж иржээ.

Өнгөрсөн онд 86 иргэний эрүүл мэнд, нийгмийн даатгалын зардалд 54 сая төгрөгийг зарцуулсан бол энэ онд 101 эцэг, эх асран хамгаалагчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын зардалд 120 сая төгрөгийн зардлыг орон нутгийн төсөвтөө суулгажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх ажил хөдөлмөр эрхлээд нийгмийн харилцаанд оролцож чаддаггүй. Харин Орхон аймаг эдгээр иргэдийнхээ нийгмийн баталгааг хангаж, эрүүл мэндийн үйлчилгээ бүрэн авах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох нөхцлийг нь хангаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхэд бодит дэмжлэг болж буй энэхүү арга хэмжээ нь улсын хэмжээнд сайн туршлага боллоо.

Тодруулбал, өнгөрсөн долоодугаар сард УИХ-ын чуулганаар  “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийг шинэчлэн баталсан. Хуулийн 21.22-т  “Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийнбэрхшээлтэй хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлээгүй эх, эсхүл эцэг энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах болтухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлснийдоод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийгулсын төсвөөс сар бүр төлнө” гэсэн зохицуулалтыг шинээр тусган ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд мөрдөнө.

Тус аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ХБИ-дэд чиглэсэн 5 зорилт бүхий 6 ажил үйлчилгээг тусган хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ