“Чингис хаан” одонт морин хуурын чуулга Орхон аймагт тоглолтоо хийнэ

2023-11-28

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийнЧингис хаанодонт, Монгол Улсын Соёлын элч Улсын филармонийн Моринхуурын чуулгын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 10-нд Орхон аймагт тоглолтоо хийх гэж байна.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүрзохион байгуулдагСоёлыг түгээеаяны хүрээнд аймгийн Засаг даргын урилгаар Төрийн тэргүүн зэргийнЧингисхаанодонт, Монгол улсын Соёлын элч Морин хуурын чуулга шилмэл бүтээлүүдийн тоглолт хийхээр болсон байна.

Тоглолтод Урлагийн гавьяат зүтгэлтэн, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, Соёлын тэргүүний ажилтан Н.Жигжиддорж, гавьяат жүжигчин, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар, Соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр, Д.Дүйнхэржав, Л.Насанбуян, Н.Нямсүрэн, Д.Дагвадорж нар оролцох аж.

Тоглолтын тасалбарын үнэ 35 мянган төгрөг бөгөөд тасалбарын арваннэгдүгээр сарын 29-нөөс Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн цогцолборын кассаар худалдаалж эхлэх гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэнЧингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдууланЧингис хаантэргүүн зэргийн одонгМонгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэнМорин хуурын чуулгыг анх 1992 онд байгуулж, анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эхорондоо 3000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.

Холбоотой мэдээ