Автобус худалдан авах олон улсын тендерийг өнөөдөр нээлээ

2023-11-24

Нийтийн тээвэр худалдан авах олон улсын тендер 2023 оны аравдугаар сарын 24-нд зарласан. Тендер нээх хуулийн хугацаа өнөөдөр 09:30 цагт нээхээр товлогдсон. Тендерийн талаар мэдээллийг үнэлгээний хорооныхон мэдээлэл өгнө.

Тендерийн үнэлгээний хорооны дарга н.Ганболд “Нийслэлийн нийтийн тээврийн автобус нийлүүлэх нээлтийн ажиллагааг зохион байгуулж байна. Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх Нийтийн тээврийн газрын гэрээг цуцалсныг та бүхэн мэдэж байгаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг баталж, энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг Даргын тамгын газарт худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлсэн. Хотын Засаг даргын захирамжийн дагуу үнэлгээний хороо байгуулагдсан.

Үнэлгээний хороо 2023 оны аравдугаар сарын 24-нд тендерийг зарлаж, нэг сарын дараа тендерийн баримт бичгийг нээж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тендер оролцох сонирхолтой этгээдүүдэд нийт 20 удаагийн тодруулга өгч ажилласан. Сангийн сайдын 2021 оны 108 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний хорооны үйл ажиллагааг зохицуулсан журмын 2,26-д заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны арваннэгдүгээр сарын А1315 дугаар захирамжаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэхүү төсөл хөтөлбөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг шилжүүлсэн байгаа” гэв.

Холбоотой мэдээ