Арван аймгийн 22 суманд зуд болох эрсдэлтэй байна

2023-11-23

Арван аймгийн 22 сумын нутагт зузаан цасан бүрхүүл тогтон, цагаан зудын нөхцөл бүрджээ. Дараах байршилд цагаан зудын эрсдэл өндөр байна.

Үүнд:

  • Баян-Өлгий аймгийн Сагсай сум,
  • Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас,
  • Ховдын Алтай, Булган, Үенч,
  • Говь-Алтайн Баян-Уул,
  • Завханы Цагаанхайрхан,
  • Хөвсгөлийн Цэцэрлэг,
  • Булганы Могод, Гурванбулаг,
  • Төв аймгийн Эрдэнэсант,
  • Дорноговийн Дэлгэрэх, Иххэт,
  • Хэнтийн Оргил, Галшар сум
  • Нийслэлийн Багануур дүүрэг багтаж байгаа юм.

Арван аймгийн 22 суманд зуд болох эрсдэлтэй

Харин дараах найман аймгийн 26 сум “зудархуу” гэх ангилалд багтжээ.

Тухайлбал,

  • Ховдын Зэрэг,
  • Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант,
  • Завханы Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац,
  • Архангайн Батцэнгэл, Төвшрүүлэх,
  • Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур,
  • Төв аймгийн Өндөрширээт, Алтанбулаг,
  • Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Өндөрхаан,
  • Сүхбаатарын Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум цагаанаар зудархуу байдалд байна.

Холбоотой мэдээ