Уоррен Баффет Berkshire Hathaway-ийн 866 сая долларын хувьцааг буяны үйлсэд хандивлажээ

2023-11-23

93 настай Америкийн тэрбумтан Уоррен Баффет гэр бүлийнхэнтэйгээ холбоотой өөрийн Berkshire Hathaway-ийн хувьцааг дөрвөн буяны байгууллагад хандивласан тухай хөрөнгө оруулалтын компани мэдэгдлээ. Хандивласан хувьцааны хэмжээ нь ойролцоогоор 866 сая доллар гэж Ройтерс агентлаг бичжээ.

Баффет А ангиллын 1600 ширхэг хувьцаагаа 2.4 сая ширхэг В ангиллын хувьцаа болгон хөрвүүлсэн байна.Тэдгээрийн ялгаа нь эхнийх нь хувьцаа эзэмшигчдийн хурал дээр бусдаасаа илүү санал өгөх эрхтэй. Баффет эдгээр хувьцааг дөрвөн санд шилжүүлэхээр шийджээ. 1.5 сая хувьцааг Сюзан Томпсон Баффетийн санд шилжүүлнэ: Энэ байгууллага нь тэрбумтан Баффетийн анхны талийгаач эхнэрийн нэрээр Сюзан Томпсон гэж нэрлэгдсэн бөгөөд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд зориулагдсан юм. Үлдсэн 900,000 хувьцааг Ховард Ж.Баффетийн сан, Шервудын сан, НоВо санд хуваарилах болно: эдгээр санг Баффетын хүүхдүүд болох Ховард, Сюзан, Питер нар удирддаг ажээ.

Баффет хувьцаа эзэмшигчдэдээ захидал илгээж, баялгийнхаа 99 гаруй хувийг гэрээслэлийнхээ дагуу буяны үйлсэд зориулах бөгөөд хүүхдүүд нь түүний гэрээслэлийг гүйцэтгэгчээр ажиллах болно гэдгийг дахин сануулсан байна. Түүний хэлснээр тэд одоо “энэ асар их үүрэг хариуцлагад” “бэлэн” байна. Баффетийн хүүхдүүд одоо 65-70 настай, тэрбумтан өөрөө 93 настай.

Уоррен Баффет Америкийн Forbes тэрбумтнуудын дэлхийн чансааны тавдугаарт жагсдаг. Түүний хөрөнгө 120.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.11-р сарын 22-нд Нью-Йоркт худалдаалагдаж байсан Berkshire Hathaway-ийн А ангилалын хувьцаа 543,150 ам.доллар (-0.86%), В ангилалынх 361.02 доллар (+0.01%) үнэтэй байна.

Баффет 2006 онд баялгийнх нь 98 гаруй хувийг бүрдүүлдэг Berkshire Hathaway-ийн бүх үнэт цаасыг нас барахаасаа өмнө буяны үйлсэд хандивлана гэж амласан. Зургадугаар сард тэрээр 4,6 тэрбум ам.долларын хувьцаа хандивласан бөгөөд үүний 3,6 тэрбумыг Билл, Мелинда Гейтсийн санд, 2022 оны арваннэгдүгээр сард 758 сая ам.долларыг гэр бүлийнхнийхээ санд шилжүүлжээ.

Холбоотой мэдээ