Малдаа явсан 192 хүн төөрч, сураггүй болсон дуудлага бүртгэгджээ

2023-11-23

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад төөрсөн, сураггүй болсон 122 дуудлага бүртгэгджээ.

“Онцгой байдлын байгууллагад өчигдөр 23:30 цагийн байдлаар 122 дуудлага ирж, 192 хүн төөрсөн, сураггүй болсон. Эдгээр иргэнээс 126-г эсэн мэнд олж, 66 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” хэмээн мэдээллээ.

Хэрвээ төөрсөн, байгаа газрынхаа хаягийг мэдэхгүй тохиолдолд гар утсандаа суулгасан “what3words” аппликэйшнийг ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр байршлаа мэдээлэх боломжтой юм. Энэхүү апп-г гар утасны төрлөөс хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглаж байхыг ОБЕГ зөвлөжээ.

Холбоотой мэдээ