Төлбөртэй бүсэд зорчиход төлбөр авах тухай заалтыг Засаг дарга Х.Нямбаатар эргүүлэн татжээ. Эргэн сануулахад хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгасан.
Төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийн төлбөрийн 90 хувийг хөнгөлнө. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийнэ хэмээж байв.