“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

2023-11-21
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой 20 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Энэ хэрэгт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, /ТӨХ-ны дарга асан/ Д.Сугар, Д.Энхтунгалаг, ХХБ-ны О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд,  Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээд холбогдсон.
Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлээд байна. Урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хурлыг товлоно.

Холбоотой мэдээ