Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарлаа. Харин шөвөгт улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Ш.Дарханбат, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдсэн юм.

Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 18-нд 11:00 цагаас “Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,19-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар тус тус үргэлжилнэ.