
Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хавдрын тасаг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн орон нутагтаа хавдрын бай эмчилгээг хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 48 иргэн тус эмчилгээнд хамрагдаад байгаа аж.
Нийслэл хотод хийдэг энэхүү эмчилгээний зургаан курс нь 25 сая төгрөг болдог өндөр өртөгтэй эмчилгээ юм. Орон нутагтаа нэвтрүүлснээр хавдартай иргэний цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн ажил болжээ.
Энэ онд бай эмчилгээний эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, хавдрын тасгийн орчин нөхцлийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвөөсөө 235 сая төгрөг төсөвлөсөн байна.