Монгол улсын 2024 оны төсвийг баталлаа

2023-11-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх буюу сүүлийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Төсвийн төслийг зүйл заалт тус бүрээр уншиж, санал хураалт явууллаа.

Монгол Улсын 2024 оны төсвийн хууль батлагдсанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,360.5 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,505.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцжээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулиуд нь 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

Холбоотой мэдээ