Х.Ганхуяг: Сан бол эүүл мэндийн асуудлыг шийдэхгүй

2023-11-10

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Эрүүл мэндийг дэмжих сан байгуулах асуудлыг дэмжих боломжгүй хэмээн Х.Ганхуяг гишүүн мэдэгдлээ.

Х.Ганхуяг “Засгийн газар тусгай 25 сантай. Засгийн газрын нөөц сангаас бусад бүх сан зөрчилтэй. Алдартай сангуудын эргэн төлөлт 6- 7-хон хувь. Би С.Чинзориг сайдын санааг дэмжиж байгаа учраас сангийн мөнгийг нь сайдын багцад тавиад явах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Яг энэ сангууд дээр гарч байгаа асуудал шиг дунд шатныхны найр л болдог. Сангийн мөнгийг өөрийнхөө таньдаг хүмүүст өгнө, авлига өгсөн хүмүүстээ өгнө. Зүгээр найрладаг. Сайд тэр болгон шалгах боломжгүй. Зөвлөл нэртэй зөвлөл байгуулна, түүнд нь нэг ангиийнхан ороод сууна. Эрүүл мэндийн асуудлыг шийдэхгүй. Баталгаатай хэлье, 5 жилийн дараа санг санаачилсан хүмүүс нь шоронд суудаг юм уу, хэрэг үүсгээд явна. Ийм юм хиймээргүй байна” хэмээлээ.

Холбоотой мэдээ