
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Би энэ жил нийт 80, 81 уулзалт хийлээ. Уулзалт бүр дээр л хулгайтайгаа тэмцээд өгөөч гэж байна. Одоо ЖДҮ-ийнхэн ордонд чуулж байна. ЖДҮ-ийнхэн хулгайн мөнгөний талаар юу ч ярихгүй байна. Яамны мөнгөөр баахан хурал цуглаан хийдэг. Ийм л замбараагүй байна. Ордоны танхимд он гараад 110 гаруй дахь хурлаа хийж байна гэнэ. Хурал зөвлөгөөн хийгээд хөгждөг байсан бол бүх улсын дээр гарахаар боллоо. Хурал ихэдвэл ажил муудсаных гэдэг.
Хөгжлийн банк, нүүрсний хулгай, оффтэйк гэрээ, төмөр замын хулгай, боловсролын зээлийн сан, ногоон автобус гээд ийм замбараагүй. Энэ хулгайн хэргүүдэд хариуцлага тооцохгүй бол ард иргэд аюул боллоо. Ардын намыг үнсэн товорго болгох гэж байна. Тиймээс хариуцлага тооцох асуудлыг зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй. Баасан гаригт баахан л сонин юм хэлэлцэх юм. Та бүхнээс шаардаж байна” гэлээ.