“Dior” Палестин гаралтай Белла Хадидын оронд израил загвар өмсөгч сонгожээ

2023-11-10

Францын “Dior” компани шинэ сурталчилгаандаа палестин гаралтай загвар өмсөгч Белла Хадидыг оролцуулахаас татгалзан түүний оронд израил бүсгүй Мэй Тагерыг сонгосон хэмээн Al Bawaba News мэдээлжээ.

“Палестиныг дэмжиж байгаагаа ил тод зарласан нь түүний карьерт сөргөөр нөлөөлнө гэдгийг Белла Хадид мэдэж байсан ч өөрийн байр сууриндаа бат зогссоор байна” хэмээн тус хэвлэл онцолсон байна.

Палестиныг дэмжигчид “Dior”-ын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эсэргүүцэн нийгмийн сүлжээнд #BoycottDior давлагаа эрчимтэйгээр өрнүүлж буй. Компани энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа аж.

Холбоотой мэдээ