Хоёр ачааны машин эвдэрч, галт тэрэг 28 удаа явснаас түгжрэл үүссэн гэж тайлбарлав

2023-11-09

Өчигдөр 15.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж, авто замд хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн эрчим удааширсан шалтгаан нөхцөлийг Тээврийн цагдаагийн албанаас тогтоосон байна. Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн.
  • Баянгол дүүрэг Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.
  • Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.
  • ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаанаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон байна.

Гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад нийт 142 цэгт 284 алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандаж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Холбоотой мэдээ