Португалийн Ерөнхий сайд авлигын улмаас огцорлоо

2023-11-08

Португалийн Ерөнхий сайд Антониу Кошта  Ерөнхийлөгч Марселу Ребелу де Соузад огцрох өргөдлөө өргөн барьсан тухай Ройтерс мэдээллээ. Ерөнхий сайдын гэрт нь нэгжлэг хийн байцаалт авч, хамтран зүтгэгчдийг нь авлигын хэргээр баривчилсан тул Кошта огцрохоор шийдсэн аж.

Ерөнхий сайдад холбогдох хэргээр прокурорын байгууллага бие даасан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Португалийн хойд хэсэгт хийгдсэн литийн хайгуулын үйл ажиллагаа, Синес дэх ногоон устөрөгчийн мега төсөл мөрдөгчдийн анхаарлыг татаж байгаа аж.

Авлигын хэргийг шалгах явцдаа мөрдөгчид Костагийн засаг захиргааны тэргүүн Витор Эскариа, Синес хотын дарга Нуно Маскаренхас нараас мэдүүлэг авчээ.

Холбоотой мэдээ