Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад дөрөв, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт хоёр жилийн хорих ял оноолоо

2023-11-08
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд өчигдөр Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан боллоо.

Хуралдаанаар Н.Мөнхбатад дөрөв, Ч.Отгочулуу болон Б.Шинэбаатар нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн.

Өмнө нь Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж байсан юм.

Холбоотой мэдээ