Кремль: Путин 2024 оны сонгуульд оролцохоо хараахан зарлаагүй байна

2023-11-07

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо хараахан зарлаагүй байна гэж Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдлээ.

“Путин одоогоор энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Мөн кампанит ажил нь ч албан ёсоор зарлагдаагүй байна” гэж тэр хэлснийг ТАСС иш татжээ.

Өмнө нь Ройтерс агентлаг эх сурвалжаас иш татан Путиныг 2024 оны гуравдугаар сард болох сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн хэмээн мэдээлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2024 онд явуулахаар товлосон. Хуульд заасны дагуу гуравдугаар сарын гурав дахь ням гарагт болдог тул ирэх оны гуравдугаар сарын 17-нд сонгууль явуулах боломжтой. СЕХ-ны дарга Элла Памфилова өмнө нь СЕХ сонгуулийн бэлтгэлээ хэдийнэ эхлүүлсэн гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах шийдвэрийг санал хураах өдрөөс 100-аас өмнө, 90-ээс доошгүй хоногийн өмнө гаргадаг аж. Холбооны зөвлөл 12-р сарын 8-наас 18-ны хооронд сонгуулийн товыг зарлах ёстой.

Есдүгээр сарын 12-нд болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын (EEF) нэгдсэн хуралдаан дээр Путин ерөнхийлөгчийн сонгуульд оролцох талаар яриагүй бөгөөд сонгууль явуулах товыг зарлах парламентын шийдвэрийг хүлээхийг санал болгосон юм.

Холбоотой мэдээ