АТГ: НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг одоогоор саатуулаагүй, шалгалт үргэлжилж байна

2023-11-06

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Авлигатай Тэмцэх Газраас саатуулсан гэх мэдээлэл гараад байна.

Түүнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт 2.8 сая ам.доллар буюу 8 тэрбум гаруй төгрөгийг 10 дугаар сард шилжүүлсэн гэх хэргээр шалгаж байгаа гэлцэж буй юм.

АТГ-аас уг асуудлыг тодруулахад “Одоогоор саатуулаагүй байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Г.Төмөрбаатар нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга, мөн МАН-ын хорооны дарга, “Автобус 3 ОНӨТҮГ-ийн захирал, 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн .

Холбоотой мэдээ