Энэ долоо хоногт Улаанбаатар-Дарханы дөрвөн эгнээ замыг нээнэ

2023-11-06

Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ замыг барьж дуусаад хөдөлгөөнийг энэ долоо хоногт нээхээр болжээ.

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар энэ тухайд “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дөрвөн эгнээгээр нээхээр замчид ажиллаж байна. Иргэдэд амласан ёсоор 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны дотор хөдөлгөөнийг нээнэ.

Уг замын аюулгүйн тойргууд дээрх хурд сааруулагчийг энэ жилдээ ашиглахааргүй хуулуулсан. Харин суурь болон өнгө хучилтын зөрүү дээр цохио байгааг засаж, хүйтэн асфальтаар тэгшилж байна.

Замын хэвтээ тэмдэг тэмдэглээг хийж дууссан, маргааш замын босоо тэмдэглэгээнүүдийг хийж дуусна. Ингээд цаад хугацаа Лхагва юм уу Пүрэв гарагт дөрвөн эгнээгээр зорчуулахаар замчид ажиллаж байна” хэмээлээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил 2019 онд эхэлж байсан билээ.

Холбоотой мэдээ