Монголын сагсчид дахин салахын даваан дээр нэгдлээ

Сагсан бөмбөгийн тамирчдын “Ирээдүй” холбоо өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, нэг лигт нэгдэн өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тэдний зүгээс Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчин, тоглогчдын эрх ашиг хохирч байгаа талаар мэдээлэл хийсэн нь энэ.

Тэгвэл өчигдөр Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, асуудлыг нэг талд гаргажээ. “Эрдэнэтийн Уурхайчид”, “Завхан Бродерс”, “Тэнүүн-Өлзий Металл”, “Би Эйч Си Гарьд”, “Ай эйч Си Эйпс” зэрэг таван багт дээд лигийн тэмцээнд оролцох эрх олгожээ.

Сагсан бөмбөгийн холбоо хэдэнэ жилийн өмнө хоёр хуваагдан гадаадад олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болох шахаж байсан удаа бий. Тэр үед У.Хүрэлсүх сагсчдыг нэгдэхийг хүсч байсан удаатай. Энэ удаа бараг ийм байдалд орох шахаад ийнхүү эргэн нэгдлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn