Улаанбаатар хотын Засаг дарга асан Ц.Батбаярыг цагдан хорьжээ

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын Засаг дарга асан Ц.Батбаярыг хуулийнхан урьд шөнө цагдан хорьжээ. Ямар асуудлаар холбогдуулж, саатуулсан нь тодорхойгүй байна.

Хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаатай цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Тэрбээр 2005-2007 онд Улаанбаатар хотын захирагчаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.

Авлигатай тэмцэх газар /АТГ/нь өнгөрсөн сараас эхлэн Улаанбаатар хотод хууль зөрчин олгогдсон газар, хууль зөрчин барьсан барилга байгууламжтай холбогдуулж, нийслэлээс хэд, хэдэн хүнийг цагдан хорьсон. Мөн АТГ-т өчигдөр УИХ-ын дарга асан, Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд мэдүүлэг өгсөн байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn