Н.Учрал: “Фэйсбүүк” компани монгол хэлтэй хүнийг ажиллуулж байгаагаа мэдэгдсэн

2023-10-31

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан УИХ-ын хяналтын сонсголын тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх мэдээллээс хамгаалах ажлыг олон нийтийн сүлжээний бүх компани өөрсдийнхөө стандартын дагуу хиймэл оюун ухаан ашиглаж хязгаарлаж байгаа. Хяналт харьцангуй сайжирч байна. “Фэйсбүүк” компани монгол хэлтэй хүнийг ажилдаа аваад ажиллуулж байгаа гэдгээ өнгөрсөн долоо хоногт уулзах үеэрээ мэдэгдсэн” гэв.

Холбоотой мэдээ