Нэг настай хүүхдийг чимхэх, өрөөнд цоожлон хэрцгий харьцсан цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023-10-31

Дархан-Уул аймгийн прокурорын газраас нэг нас хоёр сартай хүүхэдтэй хэрцгий харьцсан цэцэрлэгчийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий цэцэрлэгчийн эрхлэгч Х.М нь уг цэцэрлэгт явж байсан бага насны хүүхдийг “бусад хүүхдийг хазлаа” гэх шалтгаанаар чимхэх, цохих, өрөөнд цоожлох зэргээр удаа дараа хэрцгий харьцсан гэх хэрэг байна.

Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хуулийн заалт

16.7 дугаар зүйл.Хүүхэдтэй хэрцгий харьцах

2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Эх сурвалж: УПЕГ

Холбоотой мэдээ