Завхан аймгийн ихэнх нутгаар цас орж зарим улсын чанартай автозам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүссэн байна. Цаг уур, орчин шинжилгээний төвийн мэдээлснээр аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон. Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см байна.
Тиймээс иргэд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. Одоогоор цасанд боогдсон, төөрч сураггүй алга болсон хүн байхгүй болохыг ОБЕГ-аас мэдээллээ.