Т.Бадамжунай нарын шүүх хурлыг хойшлууллаа

Нийслэлийн ерөнхий менежер, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай болон түүний хүргэн Э.Жаргалсайхан, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баярсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн захирал Д.Бямба-Очир нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлсэн. Уг  хэргийн  урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болох байсан.

Гэвч яллагдагч Т.Бадамжунайгийн зүгээс эрүүл мэндийн шалтгаантай тул шүү хурлыг хойшлуулж өгөхийг хүсчээ. Тэрбээр  “Есдүгээр сарын 24-ний өдөр тархиндаа цус харвасны улмаас зүүн хөл, гар, мөн хэл ярианы саажилттай болсон. Тиймээс тухайн эмнэлэгт байнгын хэвтэж, эмчилгээ хийлгэж байгаа. Биечлэн оролцох боломжгүй ч дараагийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй” байна гэжээ.

Шүүх түүний хүсэлтийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn