Хятадын БХ-ын сайд Ли Шанфу болон зарим сайд дарга нарыг албан ёсоор ажлаас халсан зарлиг гаргажээ

2023-10-25

Хятадын Батлан ​​хамгаалах яамны сайд Ли Шанфуг албан тушаалаас нь огцрууллаа гэж Хятадын төрийн телевиз мэдээллээ. Уг зарлигт БНХАУ-ын дарга Ши Жиньпин гарын үсэг зурсан байна. БНХАУ-ын ГХЯ-ны дарга асан Цинь Ганыг мөн адил зарлигаар Төрийн зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлжээ.

Үүнээс гадна ноён Си Ван Жиганыг Шинжлэх ухаан, технологийн сайдын суудлаас огцруулж, оронд нь Ин Хэжүнийг томилох шийдвэр гаргажээ.

Ли Шанфу өнгөрсөн гуравдугаар сард БХЯ-ыг удирдах болсон юм. Ноён Ли хамгийн сүүлд наймдугаар сарын 29-нд Бээжинд болсон Хятад, Африкийн энх тайван, аюулгүй байдлын гурав дахь форумд оролцох үеэрээ олны өмнө гарчээ.

“Financial Times” мөн сард Америкийн албаны хүмүүсийн үгнээс иш татан, сайдыг албан тушаалаас нь түдгэлзүүлж, мөрдөн байцаалт авч байгаа гэж мэдээлсэн. Хятадын ГХЯ Ли Шанфугийн хувь заяаны талаарх асуултад хариулахаас татгалзаж ирсэн байна.

Хятадын удирдагч Ши Жиньпиний хүн гэгддэг Цинь Ган зургадугаар сарын сүүлээр ор сураггүй алга болсон. WSJ түүнийг гэр бүлээс гадуурх харилцаанаасаа болж халагдсан гэж бичжээ.

Холбоотой мэдээ