“Нийслэлийн мафи” энэ удаа бүрэлдэхүүнээрээ илрэх үү

2023-10-25
Нийслэлийн албан тушаалтнуудыг хууль хяналтынхан ид шалгаж байна. Өмнө нь автобусны хэргээр баригдсан хүмүүс дээр нэмээд хотын замбараагүй газар, барилгатай холбоотой хэд хэдэн албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн. Баривчлагдсан хүмүүсийн нэлээд нь хотод олон жил ажилласан бөгөөд тэдний амнаас хуучин дарга нарын нэрс унах болжээ.
Гэрээ хэлцэлтэй холбоотой дарамт шахалт, мөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн зохицуулдаг байсан, авлига албан тушаалын зэрэг ноцтой асуудлуудын талаар хуулийнханд бага сага ч болов улайж эхэлсэн гэх.
Ийм асуудлуудад холбогдон байнга нэр нь дурдагдаж буй 16 албан тушаалтныг тун удахгүй АТГ-аас шалгаж эхлэх гэнэ. Тэгвэл баривчлагдсан хүмүүс барилга байгууламж хүлээж авдаг, газар олгодог, хот төлөвлөдөг, нийтийн тээврийн шинэчлэлүүд болон бусад худалдан авалтын асуудлаар Хотын экс мээрүүдтэй холбоотой мэдүүлэг өгөөд эхэлжээ. Тэдний мэдүүлэгт хамрагдаж байгаа хугацаанд М.Энхболд /1999-2005/, Ц.Батбаяр /2005-2007/, Т.Билэгт /2007-2008/, Г.Мөнхбаяр /2008-2012/, Э.Бат-Үүл/2012-2016/, Су.Батболд /2016-2018/, С.Амарсайхан /2018-2020/, Д.Сумьяабазар /2020-2023/ нар Хотын Мээрээр ажиллаж ирсэн юм.
Өмнө нь олон жил МАН-ын хотын бүлэг, хотын мафи гээд л ярьдаг ч хэдхэн хүний нэр дурдаад тэгсгээд л өнгөрдөг байсан. Тэгвэл энэ тухайд төрийн ордноос эхлээд “Нийслэлийн мафи” энэ удаа бүрэлдэхүүнээрээ илрэх нүү хэмээх яриа гараад байна.

Холбоотой мэдээ