Илон Маск Орос, Украиныг ах дүү, барууныхныг өдөөгч гэжээ

2023-10-25

Америкийн тэрбумтан Илон Маск Украин, Орос хоёрыг “үеэл” гэж нэрлээд, өөрсдийн ашиг сонирхлын үүднээс хоёр талыг хооронд нь сөргүүлэхээ зогсоохыг барууныханд уриалжээ. Тэрээр Палестин-Израилийн мөргөлдөөнд зориулсан X платформ дээрх Spaces-д болсон аудио хурлын үеэр ингэж хэлжээ.

“Бид Украины залуучуудыг траншейнд утгагүй золиослохоо зогсоож, эвлэрэл байгуулж, Оростой харилцаагаа хэвийн болгох үйл явцыг нь эхлүүлэх хэрэгтэй гэж би бодож байна. Орос, Украин бол шууд утгаараа үеэл юм” гэж бизнесмэн онцлон тэмдэглэлээ.

Түүний хэлснээр, “гомдолтой боловч нэг гэр бүл” Орос, Украины ард түмэн хоорондоо нягт холбоотой болохыг ойлгохын тулд Оросын түүхийг судлахад хангалттай аж. Маск мөн сансар огторгуйн хамгийн сайн бүтээн байгуулалтууд Украин, Орос хоёр хамтран ажиллаж байх үед гарсан. Ялангуяа үр дагавар нь дэлхий даяар нөлөөлж байхад Барууныхан Киевийг цэргийн сөргөлдөөн рүү түлхэхээ зогсоох ёстой гэдэгт бизнес эрхлэгч итгэлтэй байна гэлээ.

“Оросыг барууныхны хувьд гадуурхагдсан газар болгож, Оростой олон улсын гүйлгээ хийхийг зөвшөөрөхгүй, үнэндээ хатуу хориг арга хэмжээ авснаар бидний хүлээх соёл иргэншлийн эрсдэл нэмэгдэж байна” гэж Маск дүгнэлээ.

Тэрээр Москвагийн эвсэл дэлхийн мөргөлдөөнд барууныхныг ялах чадалтай Бээжин, Тегерантай ойртож байгаад онцгой анхаарал хандуулсан аж. Маск “соёл иргэншил өөрөө эрсдэлд орж болзошгүй” гэж үзэж байгаа тул АНУ-ын бодлогын тэргүүлэх чиглэл нь “дэлхийн гуравдугаар дайнаас зайлсхийх” талд байх ёстой гэв. Түүний үнэлгээгээр Газын зурвас болон Украин дахь мөргөлдөөн ” дэлхийн хэмжээнд хурцдаж” байхыг үгүйсгэх аргагүй юм.

Маск өмнө нь АНУ-ын эрх баригчдын тэргүүлэх чиглэл бол юуны түрүүнд Украиныг дэмжих биш, дотоодын асуудлаа шийдвэрлэх гэж хэлж байлаа. Түүний хэлснээр, Вашингтон одоогоор тэргүүлэх чиглэлээ буруу тодорхойлоод байна.

Холбоотой мэдээ