МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татжээ

2023-10-24
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз(МҮОНРТ)-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг Авлигатай Тэмцэх Газраас яллагдагчаар татсан гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татсан. Нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Түүнийг яллагдагчаар татсан үндэслэлийг албаны эх сурвалж мэдэгдсэнгүй. Гэхдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг ажилтан авахдаа авлига авсан, байгууллагын санхүүд орох ёстой байсан мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийнх нь дансаар авсан зэрэг дөрвөн үндэслэлээр яллагдагчаар татжээ хэмээн мэдээлсээр байна.

А.Бүрэнбаатар нь 2021 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдож билээ.

Холбоотой мэдээ