Ведомости:ОХУ, Монгол Улсаас хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнийг татваргүй импортлохоор тохиролцов

ОХУ, Монгол Улсаас зарим төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг татваргүй импортлохыг зөвшөөрлөө гэж ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр мэдэгджээ.

“Бид Монголоос ОХУ-д зарим төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн” гэж тэр хэлэв (ТАСС).

ОХУ Монголд нийлүүлэх үр тарианы хэмжээг долоо дахин, малын тэжээлийг 2.5 дахин нэмэгдүүлсэн байна.

Абрамченко “Telegram” сувагт Монгол Улс бол ОХУ-ын Ази дахь гол түншүүдийн нэг бөгөөд хоёр орны харилцаа “олон жилийн найрамдал, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагаанд тулгуурладаг” гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn