Таксинд суугаад сураггүй алга болсон 13 настай охиныг одоог хүртэл олоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2023-10-23
Сонгинохайрхан дүүргийн “Саппоро” орчмоос энэ сарын 21-ний орой 22:00 цагийн орчимд таксинд суусан 13 настай охин сураггүй алга болоод байгаа билээ.

Цагдаагийн байгууллагаас охиныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд одоог хүртэл олдоогүй, эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Хэрэв охиныг олж, харсан хүн байвал 91031519, 88122818, 88735341 дугаарт холбоо барихыг хүссэн байна.  Сүүлийн өдрүүдэд баталгаагүй такси, унаанд сууж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал цөөнгүй гарч байгаа тул иргэдийг найдвартай, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ