Улсын хэмжээнд авто замын урсгал засварын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна

2023-10-23
2023 оны аравдугаар сарын 20-ны байдлаар олон улс, улсын чанартай 14,891.5 км авто замын урсгал засвар, арчлалтын ажлын гүйцэтгэл 87 хувьд хүрчээ.
  1. Төв, Өвөрхангай аймагт хийгдсэн авто замын ажил 90%
  2. Архангай, Завхан, Увс аймагт 88%
  3. Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл аймагт 70%
  4. Дундговь, Өмнөговь аймаг 89 хувь
  5. Говьсүмбэр, Дорноговь аймаг 94 хувь
  6. Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг 91 хувь,
  7. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг 96 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээтэй авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальт бетон хучилт хийж, Эмээлт, Хүй долоон худгийн замаар зорчуулж байсан.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-нд нээжээ.

Холбоотой мэдээ